Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ)-ны хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас хохирсон гэх иргэн Б.Энхцэцэгийн асуудлаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "Энэ хүн бол хэдэн жилийн өмнө мах гадагшаа экпортод гаргах гэж байгаад хохирсон гэж ярьдаг. Гэхдээ хохирлын хэмжээг хэлдэггүй. Яамнаас ажлын хэсэг ажилласан. Гэтэл өөрийн гэсэн үйлдвэр байхгүй, агуулах байхгүй, мах байхгүй.
Тухайн үед "махаа талбай дээр асгана шүү" гэхэд нь З.Мэндсайхан сайд өөрийнх ч юм уу, хамт ажилладаг хятадуудынх нь ч юм уу, 15 контейнер махыг квоттой компанийн нэр дээр гадагшаа гаргаж өгсөн юм билээ.
Хэрвээ хохирсон бол шүүхэд өг, шүүхэд өгөхгүйгээр 9,10 тэрбумыг гаргах ямар ч боломжгүй гэж хэлсэн байдаг. Гэвч шүүхэд өгдөггүй.
Тэгчихээд учир битүүлэг шаардлага тавиад зогсоод байгаа. Хуультай орон хуулийн дагуу асуудлыг шийдэх хэрэгтэй. Урд өмнө нь яамны зүгээс хохироосон асуудал байхгүй юм билээ" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (2)