УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун үг хэллээ.
"Бид алийн болгон тав, арван хувийн хямдыг бодоод гаднаас авсаар байх юм бэ. Төгрөгөөр авдаг бол хямдыг авах нь зөв. Дандаа вальютаар авдаг. Вальютын ханш нь жил болгон өсөөд мөнгөний ханшийг унагаадаг. Вальютын ханш нь уурганы, уралдааны морь шиг зугтаж байдаг.
Бид 30 жил үйлдвэрлэгч биш, хэрэглэгч улс болсон. Ард иргэдэд халамж биш ажлын байр, лангуу биш үйлдвэрлэл хэрэгтэй.
Бид чадах зүйлээ, чадаж байсан зүйлээ төр бодлогоор дэмжих ёстой. Импортын гаалийн татварыг бид ухаалаг, урьдчилсан байдлаар хангамжтайгаа уялдуулна" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)