Өнгөрсөн есдүгээр сарын 22-нд УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын талаас "манай улсыг шатахууны хоригт оруулахгүй гэсэн" гэж итгэлтэйн аргагүй мэдэгдэж байлаа. Гэвч хоригт орсон. Харин ОХУ-аас вагон, вагоноор шатахуун орж ирж буй тухай мөн л хэлсэн ч бас л ирээгүй.
Ингээд иргэд урт дараалал үүсгэж, ШТС-уудаар хэрэн хэссэн. Энэ бүхний араас УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "сэмхэн" шатахуун түгээх станцуудаар явсаар ханиад хүрч, ингэлээ гээд би "баатар болсонгүй" гэх утга бүхий зүйлийг "тунирхангүй" хэвлэлд ярьсан юм. Тэд шатахууныг ОХУ, Хятадаас нийлүүлэхээр чухам ажиллаж буй гэх.
УИХ-ын дарга Г.Занданшатарын "мэдэгдэл"-ийн араас ОХУ шатахууны хоригтоо манай улсыг оруулсан нь өдгөө үүсээд буй нөхцөл байдалд итгэх аргагүй болгож байна.
Хэрэв байдал дордвол шатахуунгүй, цахилгаангүй болсон дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд бүх "зүйл" царцах нь мэдээж.
Тухайлбал, өчигдөр (2023.12.13) Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн танилцуулах үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "ОХУ-ын эрчим хүчний системийн доголдлоос шалтгаалан 150 МВт-аас дээш өгч чадахгүй болсон тухай мэдээлэл ирсэн. Иймд өнөөдөр ч цахилгаан хязгаарлахыг үгүйсгэхгүй" гэж байлаа. Зарим байруудын орцоор "цахилгаан хязгаарлана, бэлтгэлтэй байна уу" гэсэн зарлал энд тэндгүй хадсан нь ч байв.
Харин ОХУ-аас "ойрын өдрүүдэд цахилгааныг хязгаарлахгүй" гэж мэдэгдсэн юм. Чухамдаа үүнд баярлах зүйл огт үгүй. Бүхэл бүтэн тусгаар улс, 21-р зуунд хөршөөсөө хараат хэвээр байгаа нь нэг талаараа эмгэнэл биз.
Парламентын дарга нь хүртэл ОХУ-ын талд "тархидуулж", даргадаа монголын ард түмэн "тархидуулсан" болж таарсан. Одоо "хамтарсан" ЗГ-ын мэдээлэлд итгэхэд тун эргэлзээтэй. Тэд нэг товчлуур дарахад л энд хав харанхуй болох нь хоржоонтой ч юм шиг. Ойрын өдрүүдэд гэдэг нь "огт хязгаарлахгүй" гэсэн үг бус. Ийм салаа утгатай үгэнд гүнээсээ итгэж, бахархан хөөрөөд байх ч зүйл бус бололтой.
М.Дэвээ
Сэтгэгдэл (6)