Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ, "Цахилгааны хязгаарлалтыг өнөөдөр ч хийхийг үгүйсгэхгүй. Улаанбаатар хотын гэр хороолол болон орон сууцнуудад хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй. Хэрэглэгчдийг аль болох давхардуулахгүйгээр цахилгааны хязгаарлалтад хамруулах график төлөвлөгөө гаргасан. Маргааш өглөөнөөс эхлэн түгээх сүлжээнүүдээр дамжуулан олон нийтэд цахилгаан хязгаарлалтын хуваарийг хүргүүлнэ" гэж дурдав.
Сэтгэгдэл (2)