Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
"Зээлийн гурван төслийг амжилттай хэрэгжүүллээ. Нэг тэрбум долларын Сенчири-1 төслийг цар тахлын үед хэрэгжүүлсэн. Сенчири-2 төслийг мөн адил амжилттай хэрэгжүүлж дефолтоос бүрэн гарсан.
2020-2024 онд Засгийн газрын болон Хөгжлийн Банкны нийт 3.7 тэрбум долларын бондын өр төлбөрийн хуваарьтай байсныг 100% амжилттай зохицуулалт хийлээ. Үүнээс 2.6 тэрбум долларын хугацааг хойшлуулж, хүүг буурууллаа. Үүнээс нэг тэрбум ам.долларыг дотоод нөөц бололцоогоороо бүрэн төллөө. Үүнд оногдох 886.3 сая ам.долларын хүүг төлж барагдууллаа.
Сенчири-3 төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2024, 2025 он хүртэл бондын төлбөрийн хувааргүй боллоо. Ингэснээр 2026 он хүртэл валютын нөөцөө хадгалах бүрэн боломжтой болж байна. Хуваарьт төлбөр 2026 оноос дахиж эхлэхээр 600 сая хүртэлх төлбөрүүдийг хийж чадсанаар 2030 он гэхэд бондын бүх төлбөрийг барагдуулах юм. Эртдээ 2029 он гэхэд барагдуулах боломжтой болж байгаа юм.
Монгол Улс энэ онд нийт тэрбум гаруй долларыг бонд, хүүгийн төлбөрийг төлсөн ч жилийн эцэст валютын нөөц дөрвөн тэрбум долларыг давахаар хүлээлттэй байна" гэв.