Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Цахилгаан эрчим хүчний хэмжээг 345 МВт хүртэл эрчим хүч нийлүүлж байсан. Харин ОХУ-ын эрчим хүчний системийн доголдлоос шалтгаалан 150 МВт-аас дээш өгч чадахгүй болсон тухай мэдээлэл ирсэн.
Тухайлбал, ОХУ-ын нэр бүхий хоёр цахилгаан станц дээр гэмтэл гарсан учир цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон байна.
Маргаашаас шаардлагатай тохиолдолд цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)