Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон дунд хугацааны шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх цогц арга хэмжээг үе шаттайгаар ЗГ-аас авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ЗГ-аас өргөн барьсан аялал жуулчлалын тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сард баталсан.Тус хуульд орсон өөрчлөлтийн дагуу, үүнийг дагасан НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт орсон.
Тодруулбал, Монгол Улсад аялаж байгаа жуулчид худалдан авсан бараа бүтээгдэхүүнд төлсөн НӨАТ-ын буцаан олголт тухай журмыг батлууллаа. Дэлхийд 160 гаруй НӨАТ-ын системтэй улс бий. Үүнээс жуулчдад НӨАТ-ыг нь 100 хувь буцаан олгодог 70 гаруй улс байдаг. Манай улс 73 дахь нь болж байна.
Жуулчид эм, эмийн бүтээгдэхүүн, архи, согтууруулах ундаа, НӨАТ нь чөлөөлөгдсөн бараа бүтээгдэхүүнээс бусад бүх төрлийн буюу экспортын нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан бол НӨАТ-ыг буцаан олгох юм.
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс жуулчдын НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах дэлгүүрүүдийг бүртгэж, системийн эрхийг олгоно" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)