Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны сүүлийн эхний ээлжийн сүүлчийн сонсголд 178 гэрчийг дуудсаны дотор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн нэр байсан.
Гэвч түүнд мэдэгдэл ирээгүй тул тухайн үед нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ ар гэрийнхнээрээ дамжуулан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хүргүүлсэн юм. Гэтэл түр хорооны гэрчээр дуудсан тогтоолд "боломжгүй" гэх хариуг хуулийн байгууллагаас ирүүлсэн гэдгийн салбарын сайд мэдээлсэн. Үүний араас хуулийн байгууллагад гэрчээр дуудсан албан бичиг ирүүлээгүй талаар цахим орчинд шуугиан дэгдсэн ч тэгэсхийгээд намжсан билээ.
Тус сонсголоор оноо авах гэсэн улс төрчид Б.Энхбаяр сайдын шалж, гэмт хэрэг рүү түлхэж байна гэх утга бүхий зүйлийг ч тэрбээр ярьж байв. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуултаа Б.Ганхуягаас асууж, хариулт авах хүсэлтэй байгаа тул түүнийг гэрчээр суулга халуун эрмэлзэлтэйгээр хуулийн байгууллагад хүсэлт явуулсан ч "амаа таглуулсан".
Үнэн хэрэгтээ иргэдийн дунд Б.Ганхуягийг л нүүрсний хэргийн үнэнийг дэлгэнэ гэсэн найдлага буй. Харин ХЗДХ-ийн сайд "шүүх эрх мэдэл болоод түүнд хэнбугай ч эс нөлөөлнө, Үндсэн хуулийн үг үсгийг хэнээр ч заалгахгүй мэддэг" хэмээсэн.
Нөгөө талд Т.Доржханд гишүүн бас л "Б.Ганхуяггүй нүүрсний сонсгол бол сонсгол биш" гэх битүү утгат үг чулуудаад амжсан билээ. Ийнхүү сонсголынхон дотроо олон үзүүртэй мэс шиг харшилдаж, нээлттэй сонсголын индэр дээрээс "үг"-ээр нэгийгээ дэлсэж байх юм.
Ирэх нэг дэх өдөр нүүрсний хэргийн хоёрдугаар ээлжийн сонсгол болно. Үүнд УИХ-ын гишүүд, сайд нар, "экс" ерөнхийлөгч, НИТХ-ын дарга гэх зэрэг 298 хүн "гэрчээр дуудагдаад байна". Үүний дотор ЭТТ-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн нэр ч буй.
Нэгэнт хуулийн дагуу ирж чадахгүй хорго доторх загас руу мянга хашхираад хоргоноосоо гарч ирж чадахгүйгээс хойш Ганхуягийг дуудаад нэмэр байхгүй. 298 хүний дунд ороод ирнэ ч гэж горьдолтгүй.
Өнцөг- Б.Ганхуяг үнэхээр бүгдийг хэлмээр байгаа бол мөрдөн байцаалтын явцад холбогдогч этгээдүүдийн нэрийг хэлж, хамсаатнаа шалгуулах боломжтой л шүү дээ. Гэтэл яагаад чимээгүй байгаа билээ?
М.Жаргал
Сэтгэгдэл (1)