Нүүрсний сонсголын эхний шат өнгөрсөн долоо хоногт дууссан. Эхний ээлжийн сонсголоос жижиг Тавантолгойн асуудлыг судлан шинжилж, ЭТТ ХК-ийн ерөнхий мэдээллийг сонссон билээ. Харин хоёр дахь шатны арванхоёрдугаар сарын 18-22-ны өдөр болох тов гараад буй. Хуулийн хугацаагаар, гэрчүүдийг товоос долоон хоногийн өмнө зарладаг.
Энэ дагуу, хоёр дахь шатны сонсголын гэрчүүдийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр зарлалаа. Гэрчээр дуудагдсан улстөрийн өндөр дээд албан тушаал хашигчид, хашиж асан хүмүүсийг танилцуулж байна.
- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- Шадар сайд Ч.Хүрэлбаатар
- АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт
- БОАЖЯ-ны дэд сайд М.Ганбаатар
- БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ
- Сангийн сайд Б.Жавхлан
- ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан
- НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан
- УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат
- Ерөнхийлөгч асан Х.Баттулга
- УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан
- Хотын дарга асан Д.Сумъяабазар
Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудах нийт 268 хүн, албан тушаалын нэрийг хавсралтаар баталж, мэдэгдэл хүргүүлэхээр болсныг зарлан мэдээлсэн юм. Түүнчлэн тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд сонсголд гэрчээр дуудах нэрсийн жагсаалтад нэмэлт оруулах, зохицуулалт хийх болно гэсэн юм. Мөн Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчийн зүгээс нотлох баримт нэмж гаргуулахаар болсон тул “Нотлох баримт гаргуулах тухай” энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд нэмэлт оруулах тогтоолын төслийн хавсралтад дараах баримтыг нэмэлтээр оруулахаар шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (2)