Уул уурхайн сайд Ж.Ганбаатар АИ92 бинзенийн тухайд мэдээлэл өглөө.
Сүүлийн гурав хоногт АИ92 бензинийг авахаар иргэд дугаарлаж, их хүндрэл үүслээ. АИ92 бензиний 90 хувийг ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс нийлүүлдэг.
Энэ үйлдвэрээс ачигдсан газрын тосны бүтээгдэхүүн хамгийн хурдан буюу 4-5 хоногийн дотор Монголд ирдэг. 18,000 тонн АИ92 бензин манай улс руу ачигдсан. Зарим нь Монголд ирсэн байна. Цаашид дизель түлш болон АИ92 бензиний үнэ нэмэгдэхгүй. Роснефтээс АИ92 бензинийг нэг тонныг нь 705 доллароор авах таван жилийн хатуу гэрээтэй. Энэ жил гэрээгээ сунгасан.
Иргэдийг дараалал үүсгэхгүй байхыг хүсье. Машин болгоны банкийг дүүргэх нөөц угаасаа байхгүй. Ойрын хоёр, гурав хоногт нөөцийг бүрдүүлнэ. Бензиний нийлүүлэлтийг таслахгүй.
БНХАУ-аас сайн чанарын евро-5 ангиллын 92 бензин 15,000 тонныг захиалсан. Шунхлай, Петровис хоёр өөр үнэтэй 92 бензин зарж байгаа. Орос, евро стандартын бензинийг 2,300, 3,000-аар зарж байгаа" гэв.