Шатахууны нөхцөл байдлын талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн 1 сар нийлүүлэлтээс шалтгаалан үүссэн дизель түлш, АИ92 автобензин асуудал ард иргэдэд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье. Үүнд гурван шалтгаан байна.
1. ОХУ манай гол ханган нийлүүлэгч. ОХУ дотооддоо хомстолтой хэвээр байсан байна. Түүхэнд байгаагүй ийм нөхцөл байдал анх удаа ОХУ-д үүслээ. Манайд энэ нь шууд болон шууд бусаар нөлөөлж байна.
2. Экпортоо зүүн өмнөд Азийн улсууд руу төвлөрүүлсэн. Зүүн Сибирь болон алс Дорнодын хэсэгт төмөр замын бөөгнөрөл их байна. Үүнээс шалтгаалж нийлүүлэлтэд саад болж, шатахуун тээвэр гарсан ч өмнөх үеэс хоцролттой байна.
3. Манай дотоод асуудал. Манай экспорт түүхэнд байхгүй дээд хэмжээнд хүрсэн. Өнөөдөр бид 65 сая тонн нүүрс экспортолсон. Томоохон 5 уурхай дизель түлшний хэрэглээний 60 хувийг хэрэглэж байгаа.
Дизель түлшний хувьд 2022 оноос 2022 оны 12 сарын 31 987,875 тонн импортолсон. Бид нөөц бэлдсэн байсан.
БНХАУ-аас түлш гуйлаа гээд байна. Гуйхаас өөр арга алга. Энэ сард БНХАУ-аас 31,500 тонн дизель түлш захиалсан. Энэ түлшний эхний 5,000 тонн нь өнөөдөр ирнэ. Дизель түлшний нөөцлөлт их байна.
ШТС-уудад хямд зарж байгаа учир бөөнөөр нь авч шаглах процесс байна. Тиймээс Улаанбаатар хотоос захиалгагүй дизель түлш хөдөө орон нутаг руу гаргахыг өнөөдрөөс хориглож байна. Бид нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ. Төр зохицуулалтаа хийнэ. Түгээх жижиг, том машинууд авч байгаа тохиолдол байна. Бөөний худалдаа байж болохгүй. Бусад улсууд хамтаараа даван туулж байна. Ганцхан манайд тавьсан хориг биш" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)