Манай сайтын цоо шинэ булан болох “Долоо хоногийн онцлох хүн” буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг нэрлэж байна.
Энэ долоо хоногийн онцлох үйл явдал бол Нүүрсний гэх хэргийг шинжлэх судлах нээлттэй сонсгол байлаа. Харин уг хэрэгт холбогдоод буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг онцлох хүн нь байв. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе арванхоёрдугаар сарын 4-7-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. Уг нээлттэй сонсголыг дүгнэн үзвэл Монгол Улс дотор Өмнөговь гэх нэг улстай, мөн өнгө нь дээрээ АН, МАН хэмээн үзэлцдэг хэр нь цаанаа нэг л тогооноос хоол идсэн болж таарав. Үнэндээ нүрсний хэрэгт хэн хэн холбогдож байна вэ гэхээсээ илүү хэн холбогдсонгүй вэ гэж асуух нь онох биз. Сонсголоор ардчилсан намын нэр бүхий гишүүд нүүрстэй холбогдсон болохыг шинжээчийн баримтууд нотолсон юм. Энэ өдрүүдэд МАН гэдийсэн ч Б.Ганхуяг үүний цаана буй гэдгийг зарим гишүүд хэлсээр байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Давсгүй хоол амтгүй гэдэг шиг Б.Ганхуяг байхгүй нүүрсний сонсгол үр дүнгүй болно. Бүх гарын үсгийг зурсан, бүх хүнтэй холбогдсон, бүх худалдан авах ажиллагааг байгуулсан хүн нь Б.Ганхуяг" гэсэн юм. Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Шүүн таслах үйл ажиллагаанд хэнбугай ч хөндлөнгөөс оролцох нь хориотой. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрх УИХ, ЗГ-т байхгүй. Шүүхийн шийдвэрийг шүүх л хүчингүй болгоно. Тийм ч учраас ХЗДХ-ийн сайд, ЗГ-ын гишүүний хувьд ч, түр хорооны даргын хувьд ч Б.Ганхуягийг цагдан хорих байрнаас авч ирэх боломжгүй" хэмээн төрийн ордонд ч, ордны гадаа ч нэг л хүний тухай яриа өрнөсөөр... Ордны гадна Б.Ганхуягийн биеийн байдал огцом муудаж, хордсон гэх мэдээллийг түүний гэрийнхэн мэдээллэж байв. Төд удалгүй ШШГЕГ-аас түүний биед эмгэг өөрчлөлт илрээгүй, амин үзүүлэлтүүд хэвийн гэх тайлбарыг хийсэн юм.
Одоогоос хэдэн сарын өмнө Б.Ганхуяг шүүх танхимд үг хэлэхдээ "Шанага нүүрс, сохор зоос хулгайлаагүй" хэмээн өөртөө итгэлтэй хэлж зогссон. Гэсэн ч тэр хоригдсоор л...
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)