УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төлөвлөж буй бодлого арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариу сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Малаа ярьж байгаа юм чинь бас малчинаа ярина. Монгол Улсыг малгүй, малчингүйгээр төсөөлөхийн аргагүй. Ганц бэлчээрийн мал аж ахуйтай, түүгээрээ гайхагддаг тийм л орон. Гэхдээ онцлогоо дэлхийд гаргаж чадахгүй байна. Хөдөө аж ахуйн яам сэтгэлд хүртэл ажиллахгүй байна. Сүүлдээ бүр жалга довны сайдуудтай болж байх шиг байна. Малын үйлдвэр угсааны асуудал хаягдсан. Үйлдвэрүүд барьж байгаа л гээд байсан хаана байна вэ. Хөдөө аж ахуйн яам манай Баянхонгор аймагт яаж ажилласан юм бэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)