УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төлөвлөж буй бодлого арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариу сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Мал аж ахуйн салбарыг өөрчлөх зайлшгүй шаардлага үүсэж байна. Одоогийн байдлаар цаашаа хөгжинө гэдэг маш хүнд байдалтай байна. Уламжлалт мал аж ахуйгаа олон улсын зах зээлд гаргах хэрэгтэй. Мал аж ахуйн салбар өнөөдрийн байдлаар урагшаа явахгүй.
Бэлчээрийн даац нь хэд дахин хэтэрчихсэн. Тооны хойноос хөөцөлдөөд байгаа биш ямар мал өсгөж, ямар мал авах тухай бодохоо больсон.
Мал аж ахуйн салбарт төлөвлөлт, хяналт шинжилгээ үнэлгээ хийх боломжгүй байгаа юм" гэв.
Д.Батчулуун