УИХ-ын хуралдаанаар "Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-ийн төслийг эцэслэн баталлаа. Тус хуулиар иргэд дараах үүргийг хүлээнэ. Тухайлбал,
- 18 насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх
- Гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх, нохой муурын асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байх,
- Олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах,
- Өөрийн гэрийн тэжээвэр амьтны үр төлийг асран хамгаалах зэрэг үүрэг хүлээнэ.
Сэтгэгдэл (5)