УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний зэвсэг техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тухайн төслийг хэлэлцэх шатанд төрийн нууцтай холбоотой асуудлууд буй тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх горимын саналыг УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан гаргасныг гишүүд дэмжсэн учир хуралдааныг хаалттайгаар үргэлжлүүлж байна.