УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр “УИХ нүүрсний хулгай луйврын тухай сонсголыг орон даяар явуулж, хэн хэн оролцсоныг илрүүлэхийн тулд миний бие 26 гишүүнээр гарын үсэг зуруулж, нүүрсний сонсгол байгуулах түр хороог байгуулсан. Нүүрсний сонсголын түр хороог Б.Энхбаяраар ахлуулж, ажиллаж байна.
Энэ асуудлыг хэлэлцэх үеэр тэр намайг ор үндэсгүй гүтгэлээ. Нүүрсний хулгай луйварт холбогдоогүй гэдгээ хариуцлагатай мэдэгдье.
Жижиг Тавантолгойн асуудалд оруулна гэж Б.Энхбаяр дарга мэдэгдсэн. Шинжээчид ч мэдэгдэл ирүүлсэн. Гэтэл намайг оролцуулаагүй. Б.Ганхуягийн дүү, төрөл төрөгсдийг Төрийн ордонд оруулж, мэдээлэл хийлгэсэн гэж гүтгэлээ. Б.Энхбаяр аа, уучлал хүсээрэй. Тэр хүмүүсийг С.Ганбаатар гишүүн авч ирсэн. Нүүрсний сонсгол анхны зорилгоосоо хазайж, олон хүний нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна” гэв.
Д.Батчулуун