УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад энэ хууль хэрэгтэй. Цахим хөгжлийн яамнаас Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй 430 хуулийг судалж үзэхэд зөвхөн бичгээр буюу цаасан хэлбэрээр үйлчилгээ авах 169 хуулийн 869 хэсэг байгааг тогтоосон. Цаасаар, өөрийн биеэр, хуулбараар, бичгэн хэлбэрээр хүргүүлнэ гэсэн цаасан суурьтай баримт бичиг шаарддаг хуулийн шаардлагуудыг л өөрчилж байгаа юм. Нотлох баримтыг цахим баримт бичгээр бүрдүүлнэ гэхээр deep fake-ээр хуурамчаар үйлдсэн байвал одоогийн хуулийн хүрээнд хэрхэн зохицуулах вэ" гэв.