Хянан шалгах түр хорооны сонсгол үргэлжилж байна. Эрдэнэс Тавантолгой ХК-аас 2020 оны нэгдүгээр сарын 8-ний өдөр, "Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн А багц" хэмээн 799,369,376,906 төгрөгийг шинэчлэн баталсан байна. Ингээд 4 удаагийн тендер шалгаруулалт зэргийг давсан Тавантолгой оператор түншлэлийг танилцуулж байна.
Эрдэс майнинг оператор ХХК
- Р.Батхишиг, Б.Даваадулам нарын 50, 50 хувь нийлүүлсэн компани. Энэ компанийг байгуулагч Р.Батхишиг нь Зандаахүүгийн Хишигтогтохтой Эм Жэй ТИ ХХК-ийг байгуулсан нэгдмэл сонирхолтой этгээд. Энэ үед Зандаахүүгийн Энхболд ЕТГ-ын дарга байсан.
- Кэй-Эйч Кэй ХХК-ийг байгуулагч З.Хишигтогтох нь Амаржаргалын Гансүхтэй хамтран байгуулсан ҮАБЗ, ЗТХ-ын сайд байсан.
- Тив транс ХХК Б.Даваадулам нь Ширнэнбандийн Болдхуягтай хамтарсан. Болдхуяг нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн дүүгийн ГХО компани байна.
Овоот толгой ресурс ХХК
- БНБУ-ын иргэн байгуулсан Халтмаагийн Баттулгатай нэгдмэл сонирхолтой гэж Хөгжлийн банкны сонсгол дээр танилцуулагдаж байсан.
- Абсолют авто трейд ХХК Б.Билгүүн, 100 хувь эзэмшиж байсан компани. Юнайтед мерес машинери мөн хөгжлийн банкны сонсгол дээр дурдагдсан беларусь улсын иргэний компани,
Монголхюндай автоматив ХХК-ийн тухай Б.Энхбаяр хэлэхдээ "Нүүрсчдийн мафийн оффисоо барьсан газар нь энэ компанийн эзэмшилд байсан. Тогтоогоод авчхаарай" гэв.
Монгол майнинг энд эксплорэйшн ХХК Д.Отгонлхагва өмчлөгч.
- Хөхдэй хайрхан ХХК Доржпалам Амар нь ТЕГ-ын дарга асан Гэрэлийн төрсөн дүү.
Платинумланд ХХК- Улс төрийн хамаарал байхгүй.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Эд бол бяртай компани байна. 800 тэрбумыг шүүх оруулж байгаад шийддэг.
М.Дэвээ