УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Төр хүнд сурталтай, авлигатай, данхар том байна гээд байгаа асуудал нь төрийн үйлчилгээтэй холбоотой. Төрийн үйлчилгээг яаж ил тод, нээлттэй, хүнд сурталгүй, авлигагүй болгох вэ гэдэгт төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнээс үл хамааралтай болгох юм. Өнөөдөр төрд байгаа мэдээллийг төрийн албан хаагч өөрийнхөө давуу тал болгож ашигладаг, иргэдийг зовоодог, ядраадаг, залхаадаг. Эцэстээ энэ нь шан харамж, авлига болдог. Үүнийг шийдэхийн тулд УИХ үе шаттайгаар хуулиуд батлаад явж байна.
Төр өөрт байгаа мэдээллээ бусдаас шаардаж, үүгээр хүнд суртал гаргаж, шан харамж авдаг. Нэг хүн олон банкны карттай, гар утас ялгаа байхгүй сүлжээ барьдаггүй. Гар утасны компани болгон уулын мухарт антен зоочихсон. Дээрээс нь хүн болгон тэр гар утасны антенд нь тааруулаад гурван гар утас барьж байна" гэв.
Сэтгэгдэл (8)