УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хувь хүний нууцын мэдээллийг нийтийн мэдээлэл болгож хувиргаад том мэдээлэлдээ ашиглая гэхээр хуулиар боломжтой хэдий ч 3 сая иргэнд И Монгол апп-аар мэдэгдэл хүргүүлэх болчихоод байгаа юм. Нэг мэдээлэл аваад л бүх хүнд дахин мэдэгдэл хүргүүлдэг ийм тогтолцоо болчихоод байна. Нэг талаараа төр шийдвэр гаргахын тулд судалгаа хийх хэрэгтэй. Тэрийг магадгүй хувь хүний нууцлалын үүднээс хувиргаж, том мэдээлэлд ашигладаг, судалгаанд ашигладаг ийм орон зайг хуулийн хүрээнд үүсгэх хэрэгтэй болж байна. Үүнд зохицуулалт хийж болохгүй юм уу" гэв.