УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал үг хэллээ.
Тэрбээр "И-Монголиа платформ дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, жолооны үнэмлэхний ID байна. Гэтэл байгууллагууд үүнийг цаасаар нэхээд байна. Эрүүл мэндийн байгууллага цахимаар бичиг солилцоход заавал архив нь цаасаар байх ёстой гээд илүү ажил хийлгээд байгааг салбарын хуулиудаар нь зохицуулаад төрийн байгууллагуудыг ажил хийх нөхцлөөр нь хангая гэдэг зорилгоор уг хуулийг оруулж ирж байна. Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулиар бол хүний эмзэг мэдээлэлд хамаарч байгаа асуудлууд бол хувь хүний нууцад шууд хамаарч, хамгаалагдана. Тэгэхээр том дата болгох ажил угаасаа хийгдэж байгаа. 606 жагсаалтыг Үндэсний статистикийн хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яам нийлээд хийж байна" гэв.
Д.Батчулуун