УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Шинжээч: "Алс групп" ХХК нь 2007 онд байгуулагдсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерт 11 удаа шалгарч, 12.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна. Үүнээс зургаан худалдан авах ажиллагаа нь зөрчилтэй хэмээн тогтоогдсон.
Мөн 2024 оны нэгдүгээр сарын 10-нд байгуулах 364 сая төгрөгийн төсөвт өртөгтэй "чулуулгийн дээж шинжилгээний ажил" гэх тендерт тус компани татварын өртэй байхад шаардлага хангасан байна гэж үзэн шалгаруулжээ.
М.Жаргал