ХЗДХ-ийн сайд, сонсгол даргалагч Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Өчигдөр Б.Ганхуягийн ар гэрийг Ш.Адьшаа гишүүн Төрийн ордонд оруулж, зохион байгуулалттайгаар над руу хэвлэлийн акц хийсэн. Сонсголыг үр ашиггүй харагдуулж, таслан зогсоох гэсэн анаархлаа болих хэрэгтэй.
Нүүрсчид энэ ажлыг эрчимтэй зохион байгуулж байгаа. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хоёр дахь сонсгол дээр дуудагдана.
Өнөөдрийн сонсголоор ч яригдана. Энэ асуудлыг дараагийн сонсгол дээр яригдах том нүүрсчид хамтран зохион байгуулсан юм билээ. Энэ ажлаа зогсоо. Нүүрсний сонсголыг таслан зогсоох гэсэн аливаа санаархал, оролдлогод би автахгүй бас зогсохгүй" гэв.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (1)