Ардчилсан нам 4.11 мэдээллийн цагаараа мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ардчилал, хүний эрх, эрх чөлөө ярьсан үндсэн хуулиар өнгөрсөн 30 жил явж ирсэн. Ардчилсан намын зүгээс Засгийн газарт хэд хэдэн шаардлагыг хүргүүлсэн. Энэ жил цас их орсон. Сар орчмын өмнө өвөл болчихлоо. Аравдугаар сарын 20-ноос эхлэн түлш шатахуун байхгүй болсон. Энэ үеүдэд ардчилсан намын бүлэг шаардлага хүргүүлж, шахаж байгаа боловч өнөөдрийг хүртэл шатахууны хэрэглээгээ нэмж чадахгүй байна.
Махыг байгалийн хөргөгчинд байх хугацаанд нь махны үнийг унагахгүйгээр хагас, бүтэн боловсруулсан бүтээгдэхүүн хийж, экспортолж хөдөөгийн иргэдийн амьдрал ахуйг нь унагахгүй байх алхмыг хийгээх хэрэгтэй.
Сонгуулийн жил иргэдэд сул мөнгө өгдөг туршлага эрх баригчдад бий. 2020 онд ямааны ноолуур гараагүй байхад ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж иргэдийн дансанд мөнгө хийж байсан. Харин одоо ард иргэдийн махны үнийг унагахгүй байх боломж байна шүү" гэв.
Д.Батчулуун