Хянан шалгах түр хорооны сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд Элгэн ХХК-ийн захирлаас асуулт асууж, хариулт авлаа.
Элгэн ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Хүрэлбаатар:
Нэгдүгээрт, далд уурхайтай холбоотой нууцын зэрэглэлд авсан тендер шалгаруулалтын урилга буюу хүсэлтийг манай компанид 2022 оны есдүгээр сарын 28-ны өдөр мэдэгдсэн. Үүнд оролцоно гэвэл сонгон шалгаруулалтыг бичиг баримтыг 20 сая төгрөгөөр худалдан авч, эргэх буцаах нөхцөлгүйгээр бас бус зүйлсийг шаардсан.
Түүний дагуу 20 сая төгрөгийг өгч, тендерийн материалыг гуравдугаар сарын 4-нд авсан. Авахдаа бид нууцын зэрэглэлд орсон тендерийн сонгон шалгаруулалт юм байна гэдгийг ойлгосон. Өдий болтол ажилласан манай компани бол зөвхөн өрөмдөгч компани, өөр ажиллагаа явуулдаггүй.
2018,9 оноос хойш Цогтцэций суманд очиж бүх төрлийн өрөмдлөгийг бүх уурхайд хийсэн. Зөвхөн ЭТТ-д биш. Бид хийж чаддаг, хийсээр ирсэн ажлаа хийхийг л зорьсон. Энд бол хууль зөрчсөн үйлдлийг хийгээгүй гэж бодож байгаа.
Тухайн сонгон шалгаруулалтын 13.1-т байсан санагдаж байна, урьдчилгаа төлбөр олгоно гэсэн байсан. Тухайн үед урьдчилгаа төлбөр эсвэл уг ажлыг хийхдээ харилцагч банкнуудаасаа 30 хувийн санхүүжилт буюу 28 тэрбум төгрөгийн зээл авах эрхийг үүсгэчихсэн байсан. Ер нь сонгон шалгаруулалтад 4-5 компани хүсэлтээ өгсөн гэж сонссон, сайн мэдэхгүй байна. Бид бол зохих журмын дагуу орсон.
ТЕГ-т шалгуулж, тэндээсээ аюулгүй байдлын гэрчилгээгээ авсан. Гол нь гэрээ байгуулаад 10 хоногийн дотор урьдчилгаа төлбөр өгнө гэсэн байсан тул тухайн төлбөрийн нэхэмжлэхийг өгсөн. Үүнийг шилжүүлэх эсэхийг ЭТТ шийднэ. 25-нд өгөөд 26-нд БЭТ томилогдсон.
Бид нар ЗГ-ын шийдвэрийг мэдэхгүй, БЭТ тэр өдөр томилогдсон бол очиж, ярилцах байсан байх. Ерөөсөө л хийсээр ирсэн ажил минь л энэ. Үүнээс болоод хохирсон хохирол байхгүй. Түүнээс хойш 4 удаа тендер зарлагдсан. Гуравдугаар сарын тендерт бид орж чадаагүй. Дараагийн тендерүүдэд оролцсон. Хоёр дахь тендер дээр бид Сангийн яаманд гомдол гаргасан. Гуравдахь тендерт оролцсон бүх байгууллагууд хасагдсан.
Бидний өчнөөн жил хийж ирсэн ажил бол өрөмдлөг. Манай компани 300 орчим ажилтантай. Давхардсан тоогоор 30 орчим мянган хүнд цалин олгосон. Ямартай ч далд уурхайн тендер зарлагдвал бид дахиад л оролцоно.
2011-2016 оны шинжээчийн дүгнэлтэд гүйцэтгэлийн баталгааг хойшлуулсан, зарим материал дутуу байсан гэлээ. Тухайн үед цаасан хэлбэрээр явж байсан. Бид тендерийг ном журмаар нь өгсөн. Алга болсон эсэхийг нь мэдэхгүй.
Төслийн удирдагчийн дипломын харагдац муу байна гэх юм. Гэтэл үнэхээр харахыг хүссэн бол биднээс асуугаад дипломын эх хувийг авч болох байсан.
Мэргэшсэн инженер байх шаардлагатай гэжээ. Энэ зэрэг дэвийг 2017 оноос Монголын өрөмдлөгийн холбооноос олгоогүй. Аливаа тендерт ингэж тухайлан заадаггүй юм билээ. Одоо ч гэсэн тэр хүн манайд ажиллаж байгаа юм.
М.Дэвээ