Ардчилсан нам 4.11 мэдээллийн цагаараа мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ардчилсан нам нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд дүгнэлт өгөх ажлаа хийж байна. Эдийн засаг өссөн, эдийн засгийн өсөлт үргэлжилнэ гэж байгаа боловч манай улсын эдийн засаг маш хэврэг байгаа.
Орлогын их хөөсрөлт татварыг нэмэгдүүлж байна. 2024 оны төсвийн 90 гаруй хувийг зөвхөн татвараар бүрдүүлэх гэж байгаа. Энэ татвар эргээд юм хийдэг иргэд, ААН дээрээ ирж байна. Иймд татварыг дарамтыг бууруулмаар байна. Татварын хамгийн зохистой орлогоор дундаж давхаргаа босгож ирэхгүй бол манай улсад дундаж давхарга гэж байхгүй, маш том данхайсан төр бий болчихсон. Төрийн албаны зардал хоёр дахин өссөн. Төрийн албанд шинэчлэл хийж, засгийн зардлыг бууруулах хэрэгтэй байна. Энэ талаар тууштай бодлогыг явуулна. Олон төрийн бодлогыг хувьчлах, нээлттэй сонгон шалгаруулах шаардлагатай байна" гэв.
Д.Батчулуун