Нүүрсний сонсголын асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Давсгүй хоол амтгүй гэдэг шиг Б.Ганхуяг байхгүй бол юун нүүрсний сонсгол байх вэ дээ. Бүх гарын үсгийг зурсан, бүх хүнтэй холбогдсон, бүх худалдан авах ажиллагааг байгуулсан хүн нь Б.Ганхуяг гэдэг хүн. Цагдан хоригдох үеэсээ л, нүүрсний сонсголд гэрчээр оролцмоор байна гэсэн. Үүнийг заавал оролцуулах ёстой.
Б.Ганхуяг оролцохгүй бол нүүрсний сонсгол үр дүнгүй болно. Хоригдож байгаа нь өөрөө сонсголд оролцохгүй байх нөхцөл биш гэж үзэж байгаа.
Шүүхийн шийдвэр гарсан байж болно. Тэр хүнийг хамгаалалттайгаар авчраад, сонсголд оролцох боломжтой. Хуулийн хувьд гаргалгаа бий" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)