Хянан шалгах түр хорооны сонсгол үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: Эрдэнэс Тавантолгой компанитай холбоотой өчигдрөөс хойш гарч байгаа нэг зөрчил бол гүйцэтгэлийн баталгаа хийгээгүй байхад урьдчилан гэрээ байгуулсан асуудлуудыг удаа дараа яригдаж байна. Энэ асуудал дээр ЭТТ-н үнэлгээний хорооны гишүүд тайлбар өгөөч. Шинжээчээс асуухад гэрээ байгаагүй юу? 70 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээний тухай дүгнэлт яагаад гарсангүй вэ?
Сүүлийн хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр байгаа юу, урьдчилгаа төлбөр хийгдсэн үү, тэр тендер шалгаруулалтыг шинжээч үзсэн бол хууль ёсны дагуу явагдсан уу? өөр аргаар зарлаад давуу эрх олгосон байсан уу?
Шинжээч: Элгэн ХХК-ийн 70 орчим тэрбумын гэрээ байгуулсан гэх тендер нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохион байгуулагдаагүй. Энэ төсөл арга хэмжээг төрийн нууцад хамааруулан зохион байгуулсан байсан. Тухайн төсөл арга хэмжээний гэрээг цуцалсан. ЭТТ-аас АТГ-д энэ арга хэмжээг шалгаж өгөх хүсэлт гаргасан юм билээ. Одоогоор эцэслэгдээгүй байна.
Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн одоогийн удирдлага: Элгэн ХХК-тай холбоотой ЭТТ 2022946 дугаартай Тавантолгойн ордын хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэх гэрээ 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр буюу онцгой дэглэм тогтоохоос 1 хоногийн өмнө байгуулагдсан 69 тэрбум 763 сая 999 мянган төгрөгний гэрээ. 123 мянган тууш метр баганат өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэх гэрээ. Гурван түншлэгч компанитай. Гүйцэтгэл байхгүй. Онцгой дэглэм тогтоосноос хойш гэрээг зогсоосон.

Г.Ганболд: БЭТ тавигдахаас өмнө хийгдсэн 70 оргчим төгрөгийн гэрээг хийх хэрэгцээ шаардлага байсан уу?
Төсөв нь батлагдсан байсан уу? Нууцын зэрэглэлд хамруулагдахдаа нууцад авах ямар шаардлага байсан бэ? нууцад авсны дараа баталсан журмын дагуу явсан уу?
ЭТТ-ын худалдан авах ажиллагааны дарга н.Цэрэнсамбуу: Гэрээн дээр төлбөр тооцоо хийгдээгүй. Харин ямар ч урьдчилгаа төлбөрийн баталгаагүйгээр их хэмжээний мөнгө шилжүүлэх оролдлого хийснийг таслан зогсоож, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. ТЕГ-аас төрийн нууцтай холбоотой юу гэдэг байдлаар тодруулга авч, тендерийн хуулийг мөрдөөгүй гэж үзсэн. АТГ-т шалгуулаад одоо бол нууцаас гарчихсан. Цанхийн зүүн уурхай дээр далд уурхай бий болгох, шинэ сэргэлтийн төсөл арга хэмжээний жагсаалтад далд уурхайг нээж ажиллуулах зүйл орсон байсан. Тиймд хайгуул хийх хэрэгцээ шаардлага байгаа. Энэ онд бид худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд далд уурхайн бэлтгэлийг хангах үүднээс төлөвлөгөөнд оруулж, тендер шалгаруулалтыг зарласан ч амжилтгүй болсон.
М.Дэвээ