УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар үг хэллээ.
Тэрбээр "Сүүлийн үеийн байдлыг харахад хулгай, хөлсний хэдэн төгрөгөөр хүн шантаачилдаг, тэрний компани хөрс хуулдаг гэнэ, би тийм биш гээд л ийм зүйлүүд их явж байна. Ард иргэдийн хувьд ихэнх аймгуудад өвөлжилт хүндэрчихсэн. Өөр олон тулгамдсан асуудлууд байна. Дээр нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой арга хэмжээнүүдийг ярьдаг баймаар байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж өгөөч. Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцүүлгээ хийчихсэн.
Валютын нөөц 4,3 тэрбум доллар байна. Экспорт 14 тэрбум ам.доллар байна. Тэгэхээр эдийн засагтай холбоотой хууль тогтоомжийн байдлуудаа гаргамаар байна.
Дараагийн асуудал, ирэх жил сонгууль болно. Сонгуулийн тойргийг тогтоохдоо бүсчилсэн хэлбэрээр тогтоож байж улс орны өмнө тулгамдаад байгаа эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэж явах юм байна. Тэгэхгүй бол жалга тойрсон асуудлуудаа ярьсан, бие бие рүүгээ дайрсан, хөлс мөнгөөр нэг нэгнийгээ хуссан улс төр Монгол Улсаас салахгүй нь" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)