Монгол Улсын Ерөнхийлөгч Өмнөговь аймагт үүссэн асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө. Энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өмнөговь аймгийн газрын гадаадын иргэнд эзэмшүүлсэн баримтууд нүүрсний сонсголын үеэр ил боллоо. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өглөө. Монгол Улсын хууль Монгол Улсын өнцөг булан бүрт үйлчлэх ёстой. Бид эрхзүйт төртэй Монгол Улсад амьдарч байгаа.
Өмнөговь аймгийн нөхцөл байдал байгаль орчны хувьд доройтсон, асар хүнд байдаг. Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой анхаарал хандуулах ёстой гэж үздэг.
Өмнөговь аймагт бороо орохоо больсноос үүдээд хөрсний доройтол, бэлчээрийн доройтол эрчимжсэн. Үүнээс үүдээд малчин өрхийн тоо эрс багасаж байгаа. Иймд өмнөд хил эзгүйрэх үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болох аюул чимээгүйхэн ирж байна. Байгаль орчныг нөхөн сэргээхгүй бол энэ асуудал улам хүндрэхээр байгаа гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч санаа зовж явдаг" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)