Хянан шалгах түр хорооны сонсгол үргэлжилж байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК өрөмдлөгийн тендерийг цахимаар бус уламжлалтаар зохион байгуулсан. Худалдан авах ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг хянасан. "Эрдэнэдрийлинг" ХХК-тай холбоотой зургаан төсөл арга хэмжээнээс захиалагчийн шийдвэр хянан үзэх шатандаа шаардлага хангаагүй оролцогч шалгарсан байна гэдэг дүгнэлт гарсан.
Гүйлгээний баримтаас шалгаад явахад "Эрдэнэдрийлинг" ХХК нь гэрээ байгуулахгүйгээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас 2.8 тэрбум төгрөгийн гүйлгээг авсан байна. Анх "Ти Ти Жи Ви Ко" ХХК ажил гүйцэтгэхдээ өрөмдлөгийнхөө ажлыг тус компаниар гүйцэтгүүлэн гэж гэрээ байгуулсан. Гэвч санхүүжилт олгохдоо "Эрдэнэс Тавантолгой" ХК гүйлгээ хийсэн.
Журмаараа "Эрдэнэс Тавантолгой" ХК нь "Ти Ти Жи Ви Ко" ХХК руу гүйлгээ хийгээд "Эрдэнэдрийлинг" ХХК санхүүжилт авах ёстой. Тэгэхээр "Эрдэнэс Тавантолгой" ХК тендергүй 2.8 тэрбум төгрөгийн гүйлгээ гаргасан байна хэмээн шинжээч дурдлаа.