Ардчиллын төлөөх намууд нэгдэж “Ардчилсан нам” үүсгэн байгуулагдсан ойн баярыг угтан “Democracy Summit” бодлогын реформын хэлэлцүүлэгийг “Бултаараа баяжигтун” уриан дор зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэгт Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар "80+" хөтөлбөрийн талаар танилцуулж, үг хэллээ.
Тэрбээр "Өнгөрсөн 33 жилийн хугацаанд хүрэх үр дүнтэй зорилтыг ямар ч засгийн газар тавиагүй юм байна. Мөрийн хөтөлбөрүүд дэвшүүлж, эцсийн дүндээ юунд огтолцох вэ гэдгийг ойлгоогүй юм байна. Эцсийн үр дүнд Монгол хүн эрүүл, урт наслах ёстой. Танхимд байгаа бүх хүнийг 80-аас дээш наслуулна.
Эдийн засаг сайжраад, иргэдийн амжиргаа дээшлэх тусам хүн амын дундаж наслалт дээшилнэ. Авлигагүй нийгэм бий болоход ард иргэдийн амьдрал дээшилнэ. Бүх сайхан мөрийн хөтөлбөрийн эцсийн уулзах цэг нь дундаж наслалт. Болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн хор уршигаар дундаж наслалт дээшлэхгүй байна.
Говь-Алтай аймаг иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа 80+ хөтөлбөрийг баталлаа. Нэг жил говь-алтай аймагт нэг ч хүн үхэхгүй байж болж байна. Муулаад байдаг ардчилсан солонгос улстайгаа дундаж наслалтаар өрсөлдөж байна. Бүх хүнийг 80-аас дээш наслуулъя гэж бодоход 88 унь буюу 88 асуудал байна. Мөрөөдөлгүй 30 жилийг мөрөөдөлтэй 30 жил болгохын төлөө ардчилсан намынхан бид хичээнэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)