Ардчиллын төлөөх намууд нэгдэж “Ардчилсан нам” үүсгэн байгуулагдсан ойн баярыг угтан “Democracy Summit” бодлогын реформын хэлэлцүүлэгийг “Бултаараа баяжигтун” уриан дор зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Ганхуяг үг хэллээ.
Тэрбээр "Сонгуульд зориулсан эдийн засагтай болсноор сүүлийн жилүүдэд эдийн засаг ухарч байна. Нэг хүнд ноогдох ДНБ-ыг доллараар илэрхийлснээс харвал арван хоёр жилийн хугацаанд ямар ч хөдөлгөөн байхгүй. Доллараар дээшлээд, төгрөгөөр хий эргэдэг нөхцөл байдалтай байна. 2020-2023 оны хооронд төсвийн зарлага 63 дахин нэмэгдсэн байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)