Ардчиллын төлөөх намууд нэгдэж “Ардчилсан нам” үүсгэн байгуулагдсан ойн баярыг угтан “Democracy Summit” бодлогын реформын хэлэлцүүлэгийг “Бултаараа баяжигтун” уриан дор зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлгийг нээж Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэллээ.
Тэрбээр "Ардчиллын үйл хэрэг, үе шатыг туулж өнгөрсөн миний амьдрал ардчилсан тогтолцооны түүхийг өгүүлэх боломжтой юм. Энэ 33 жилийн хугацаанд улс төрийн хувьд тодорхой түвшинд бизнес эрхэллээ. Анх улс төрийн бодлого шийдвэрт оролцъё гэж шийдээд Увс аймгаас УИХ-д 2016 онд нэр дэвшиж, улс төрийн замыг сонгосон. Увс аймагт УИХ-д 32 жил ардчиллаар овоглож асар олон хүн дэвшиж очиж байсан. Увс аймгийн иргэд надад итгэл хүлээлгээд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Миний амьдралын түүх бол ардчилтай холбоотойн дээр ардчиллын үнэ цэнийг хүртэж буй үеийн төлөөлөл. Цогоо чи эрх чөлөөнд дуртай юу гэж асуувал: Дуртай төдийгүй, эрх чөлөөнд хайртай гэж хэлэхээс өөр аргагүй үеийн төлөөлөл.
Зөвхөн уул уурхайн баялагаар хөгжиж дэвшдэг улс байж болохгүй. Оюун ухаан, боловсрол руугаа олон зүйлсийг чиглүүлэх хэрэгтэй байна. Төрийн бодлого цензуртэй байх ёстой. Нэг хүнд ноогдох ДНБ-ээ 10 мянган ам.долларт хүргэе. 10 мянга гэх тоо баялгын тооноос гадна ардчилсан тогтолцоо бэхждэг тоо юм гэнэ лээ" гэв.
Д.Батчулуун