Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаарх ерөнхий танилцуулгыг сонсох юм. Өнөөдрийн сонсголд нийт 87 гэрчийг дууджээ.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Ард нь бүлэглэл байсан уу, Ц.Элбэгдорж байсан уу?
БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Ти Ти Жи Ви Ко" ХХК Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тоног төхөөрөмжийг авч боссон байгаа юм. Одоо болтол энэ тоног төхөөрөмжөө аваагүй байгаа. Нэгдүгээр заалтаараа ТУЗ тоног төхөөрөмжийг шилжүүлчихсэн байна. Гэтэл нэгэнт шилжүүлсэн зүйлийг Төрийн өмчийн хорооноос шийдвэрлэх боломжгүй. Нэг, хоёрдугаар заалт зөрчилтэй байна.
14 жил энэ компанийг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тоног төхөөрөмжөөр босгосон байгаа юм. Нэг, хоёр дахь заалт ямар учиртай юм бэ, энэ компанийн ард яг хэн байсан юм бэ? Я.Батсуурь тодорхой зүйл хэлж, Ц.Элбэгдорж гэж сая дурдлаа шүү дээ.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Заяабал: Би мэдэхгүй
"-Ард нь хэн байдгийг би мэдэхгүй. Би дуу дүрсний бичлэгтэйгээр ТУЗ-ийн хурлыг явуулдаг байсан. Одоо ч архивт байгаа биз. ТУЗ шийдсэн ч Төрийн өмчийн хороо хянан шийдвэрлэдэг" гэв.
М.Дэвээжаргал