Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ удаагийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаарх ерөнхий танилцуулгыг сонсох юм. Өнөөдрийн сонсголд нийт 87 гэрчийг дууджээ.
Өнөөдрийн байдлаар "Эрдэнэс тавантолгой"-оос 2 сая 512 мянга 768 иргэн хувьцаа эзэмшиж байна.
Шинжээчийн дүгнэлтэд "Энэ оны есдүгээр сарын байдлаар "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн нийт хөрөнгө 19.3 их наяд төгрөг байна. Нийт өр төлбөр нь 3.1 их наяд төгрөг, нийт эздийн өмч нь 16.3 их наяд төгрөг байгаа аж. Нийт төвлөрүүлсэн татвар 2.5 их наяд байна" гэдгийг дурдав.