Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаарх ерөнхий танилцуулгыг сонсох юм. Өнөөдрийн сонсголд нийт 87 гэрчийг дууджээ.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: Цэвэр авлига
"Ти Ти Жи Ви Ко" ХХК дээр бол цэвэр "авлига"-ын асуудал байна. Хөрс хуулалтын ажил бол гадных байна уу, дотоодынх байна уу, зардал нь яг ижил. Гэтэл энэ компанийн үнэ бол байнга үндэсний оператор компаниудаас өндөр байна. Өмнө 3,000 төгрөгөөр илүү байсан бол одоо ч илүү байна.
Анхнаасаа энэ компанид давуу байдал олгосон байна. Тендергүйгээр гэрээгээ шууд сунгасан, зарласан тендерийг нь хүчингүй болгуулж байгаад сунгадаг арга хэлбэртэй болчихсон байна" гэв.
Түүний асуултад ЭЭТ-н ТУЗ-ын даргаар ажиллаж асан Б.Заяабал хариуллаа.
Б.Заяабал: Уул уурхайн тоног төхөөрөмж бол талх авч байгаа юм шиг авдаг зүйл биш
"ТУЗ-ын дарга эсрэг саналтай байсан ч олонхийн саналаар шийдвэр гарна. Хуулийн зохицуулалттай зүйл. Миний гаргасан гээд байгаа 2012 оны 9 сарын 13-ны тогтоолын учир гэвэл, компанийн тоног төхөөрөмжийн элэгдэл хоргодлын төлбөр Эрдэнэс Тавантолгой дээр бичигдэж яваад байсан болохоор санхүүгийн хувьд асуудалтай байна гэж үзсэний үндсэн дээр ТУЗ-ын хурлаар оруулж ирсэн юм. Тиймээс тоног төхөөрөмжийг шилжүүлэх, шилжүүлэх асуудлыг Төрийн өмчийн хороогоор шийдвэрлүүлье гэсэн байгаа.
Уул уурхайн тоног төхөөрөмж бол талх авч байгаа юм шиг авдаг зүйл биш. Авахаар гэрээ хийгдчихсэн байсан эдгээр тоног төхөөрөмжийг өмнөх шийдвэрийг дагуу тэр чигээр нь шилжүүл гэсэн шийдвэр гарсан" гэв.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (2)