Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол болж буй. Эхний сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шинжлэн судалсан. Харин хоёр дахь буюу өчигдрийн (2023.12.5) сонсголд нийт 168 гэрчийг дуудсан билээ. Нүүрстэй улс төрийнхөн холбогдож, мэлзэж, тойрсон... Гадныхан Монголын газар нутгаас "га, га"-аар нь эзэмшсэн болохыг дэлгэсэн өдрүүд үргэлжилж байна.
"Ажнай" Д.Бат-Эрдэнийн үед хулгай, луйвар эхэлсэн гэв
Нүүрсний сонсголын эхний өдөр Х.Сугир хэлэхдээ, "2009 оны нэгдүгээр сарын 14,16-нд л 49 хувийн 20 гаруй хувийг эзэмшдэг Д.Бат-Эрдэнийг ТУЗ-ын гишүүнээр сонгож, ТУЗ-ын дарга болгосноос л 51 хувийн тал бол давуу эрхээ бүрэн алдсан. Үүнээс болж хамаг луйвар булхай гарсан гэж ойлгож байна. Тавантолгой ХК-д орох орлогыг 16 хувиар бууруулж, гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ын даргаар ажиллаж байсан хүмүүс хуйвилдаж, орон нутгийн Тавантолгойг хохироож байсан.
Д.Бат-Эрдэнэ Тавантолгой ХК-д орох орлогыг олон аргаар бууруулж ирсэн. 14 сая тонн нүүрсний 60-аас илүү хувийг Д.Бат-Эрдэнийн байгуулсан Тавантолгой транс компани худалдаж авсан байна гэдгийг 2012 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас ч гаргаж ирсэн. Д.Бат-Эрдэнэд Тавантолгой ХК-ийн орлогыг нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчдийн ашгийг нэмэгдүүлэх хүсэл сонирхол байгаагүй" гэсэн юм.
НҮҮРСЭЭР ЦЭЦЭГЛЭСЭН бизнест улстөрчид нэр холбогдов
Сонсголын хоёр дахь өдөр: Болор-Аграмба ХХК 2014-2021 оны хооронд 4,593,6 мянган метр куб хөрсний ажил гүйцэтгэж 22,8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Тус компанитай нэгдмэл сонирхолтой этгээдээр,
1. УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүү Ж.Батбаяр
2. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нарыг тус, тус нэрлэсэн юм.
Түүнчлэн сонсголын үеэр дурдагдсан 2018 оны зургадугаар сарын 7-нд байгуулагдсан гэх "Ворлд плас файв" ХХК-д С.Ганбаатарын хамаарал бүхий хүн буюу түүний эхнэр Б.Тунгалаг 18 хувийг хувьцаа эзэмшигч байжээ. Эл компани нь онлайн худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх, худалдааны зуучлал, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
"Тавантолгой" ХК-тай нүүрсний гэрээ байгуулсан "Акмиконсалтинг" ХХК-ийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан долоон гишүүний эхнэр, охин болон хамаарал бүхий хүмүүс хамтран үүсгэн байгуулсан болох нь илрэв.
- АН-ын дарга Л.Гантөмөрийн эхнэр А.Туул
- УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын охин Р.Азбаяр
- УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы охин Б.Нарангоо
- УИХ-ын гишүүн С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг
- УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргалан
- УИХ-ын гишүүн асан Д.Зоригт
- УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нар хамтран дээрх компанийг байгуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарын нэгдмэл ашиг сонирхол бүхий "Женерал тех" компани нь 2013 онд "Тавантолгой" ХК-тай 100 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг нүүрсний сонсгол"-д гэрчээр оролцуулахаар дуудсан боловч гадаадад байгаа гэх шалтгаанаар ирээгүй юм.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд
хууль бусаар "гадаад"-ын 38 ААН-д газар "эзэмшүүлжээ"
Нүүрсний сонсголын хоёр дахь өдөр гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457,3 га газар эзэмших эрх олгосон байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай 2 хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4100 га газар эзэмших эрх олгосон болохыг тогтоов.
- Лилия гарден ХХК: 10 га, Монголиа яао яан голден транс портейшн ГХО/БНХАУ/
- Фүжибит ХХК: 15,6 га, FJBT logistics /Сингапур улс/
- Ийзий транспорт: 14,5 га, Гуо хуй олон улсын тээвэр ГХО
- Силвер титан интернэйшнл: 13 га, Качфлов энержи
- Качнис ложистикс: 13 га, Качфлов энержи ГХО
- Соронзон говь: Шилмэл газар ГХО
- Энгүүн болор: 10 га, Качфлов энержи ГХО
- Энхдэлгэр говь: 10 га,
- Ногоолин хэрлэн: 10га,Их борзон говь ГХО 100
- Ногоолин хэрлэн: 21 га, Их борзон говь ГХО 100
- Гүн хармармагтай: 10 га, Ви ди ар кайшинг ЛТД ГХО 100
- Эс эм эс ти: 10 га, Баян нуур аймгийн Шин Фэн нүүрс ГХО 100
- Тэнгэр анд тэнгис: 1,5 га, Өвөрмонголын жин чан эрчим хүч ГХО 100
- Талын цэнхэг трейд: 3,5 га, Карри стар ГХО 100
- Талын цэнхэг трейд: 40 га, Карри стар ГХО 100
- Их даваа уул: Тайжсүх ХХК ГХО 100
- Синотрак хово транс: 10 га, Аодэ ГХО 100
- Эрхэт түнш: Норт майнинг инвэстмэнтс ГХО
- Рояал ассет: 2 га, Сан жиа тай ГХО 100
- Рояал ассет: 10 га, Сан жиа тай ГХО 100
- Өртөөчин тайж: 3 га, Тэнгисохь ГХО 100
- Эркэ монголиа: 10 га, Монголиан жи тун интернэйшнл ложистикс ГХО 100
- Сарт ухаа: 2 га, Вао Agudamu
- Төгс оёдол: 2га, Tiar yu
- Их даваа уул: 9 га, Тайж сүх ГХО 100
- Камелнис ложистик: 10, Качфлов энержи ГХО 100
- Төмөр туурай: Чень юань ГХО 100
- Коалюшн ложистиз энд минералс: 10, Улаан чулуут транс ГХО 100
- Трэйд инвестмент групп: 15 га, Хэшун агро ГХО 100
- Цагаан овоо баялаг: Качфлов баялаг ГХО 100
- Гранд говь суплай: 30 га, Өвөрмонголын руйлянэ импорт экспортын компани
- Жи пи жи ди: 10 га, Шижир гэрээ ГХО 100
- Талын ургах наран: 20 га, Хаппи транс ГХО 100
- Кайтл райнч: 10 га, Лахс транс ГХО 100
- Галба ус: 3га, Уо хуй олон улсын тээвэр ГХО
- Цагаан алт эх жин: 9,1 га, Дэвжих хулан ГХО 100
- Жэй эс би: 10 га, Файр бонд менежмент ГХО 100
- Тив транс: 3.8 га Choa da a
- Угтах баян говь: 30 га, Шантон олон улсын тээвэр ГХО 100
Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг газар эзэмшүүлэх замаар алдагдуулав уу?
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ, "Өмнөговь аймаг Монгол Улс доторх улс болчихсон байна. Үндсэн хууль үйлчилдэггүй, шүүх байхгүйн нотолгоо болж байна. Нэг аймгийн газар гадаадын иргэдийн мэдэлд оччихсон байна. Энэ сонсголын үр дүнгээр газар эзэмших зөвшөөрлүүд Монгол хүний нэр дээр эсвэл Монгол хүний нэр дээр гэсэн хувь хүн хуулийн этгээдүүд Монголын газрыг авсан гэмт хэргийн шинжтэй асуудлууд тодорхой болж байна" гэсэн юм.
Тавантолгой ХК-ийн баримт бичгүүд улсын архивт хадгалагдаагүй
Хоёр дахь өдөр: АН бөхийж, МАН гэдийв
Нүүрсний сонсголын хоёр дахь өдөр Ардчилсан намын нэр бүхий гишүүд "нүүрс"-тэй салшгүй сэжмээр холбогдсон болохыг дурдсан баримтууд нотлов. Орон нутгийн Тавантолгой ХК-ийн нүүрс рүү гараа гүн дүрээгүй хүчин "МАН" болох шинжтэй байна. Ардчилсан намынхан толгой дараалан улалзтал багаа хуу татуулж байхад МАН-ынхан хоёр өдөртөө гэдгэр болов. Чухам нүүрсний хэрэгт холбогдуулан нэрлэсэн 17 хүнээс (шүүхэд шилжсэнээс бусад) Д.Бат-Эрдэнээс өөр хүн "сураггүй" байна.
М.Дэвээ
Сэтгэгдэл (4)