Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний удаагийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шинжлэн судлах юм. Өнөөдрийн сонсголд нийт 168 гэрчийг дууджээ. Үүнээс нүүрс борлуулалттай холбоотойгоор 50 гэрчийг дуудсан байна.
Нүүрс борлуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлтийг сонсож, уг асуудлаар гэрчүүдээс асуулт асууж байна.
Гэрч Х.Сугир асуултад хариуллаа. Тэрбээр "Тавантолгой хувьцаат компани бол Өмнөговь аймгийн орон нутгийн өмч учир Өмнөговь аймгийн иргэд үүнээс бодитой ашиг хүртэж, амжиргаа нь зохих түвшинд дээшлэх учиртай. Гэтэл иргэд бодитой ашиг хүртэж чадахгүй байна. Бусад аймгуудаас илүү хөгжчихсөн зүйл юу ч байхгүй. Нүүрсний үнэ дэлхийд үнэд орчихсон байгаа энэ үед Өмнөговь аймаг ихэнх сумаа засмал замд холбож чадаагүй. Дарга дагасан цөөхөн хүмүүс хөлжөөд Монгол Улсын алдарт уяач болоод явдаг. Ийм байж болохгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)