Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний удаагийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шинжлэн судлах юм. Өнөөдрийн сонсголд нийт 168 гэрчийг дууджээ. Үүнээс газар олголт сэдвийн хүрээнд 39 гэрчийг дуудсан байна.
Сонсголын эхэнд нүүрсний орд газрын газар олголттой холбоотой шинжээчийн дүгнэлтийг сонсож, уг асуудлаар гэрчүүдээс асуулт асууж байна.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр үг хэллээ. Тэрбээр "Өмнөговь аймаг Монгол Улс доторх улс болчихсон байна. Үндсэн хууль үйлчилдэггүй, шүүх байхгүйн нотолгоо болж байна. Нэг аймгийн газар гадаадын иргэдийн мэдэлд оччихсон байна. Энэ сонсголын үр дүнгээр газар эзэмших зөвшөөрлүүд Монгол хүний нэр дээр эсвэл Монгол хүний нэр дээр гэсэн хувь хүн хуулийн этгээдүүд Монголын газрыг авсан гэмт хэргийн шинжтэй асуудлууд тодорхой болж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)