Хотын дарга Х.Нямбаатарыг ХЗДХ-ийн сайд байх үед анхлан нүүрсний сонсгол явуулахаар болж, Хянан шалгах түр хороо байгуулж байв. Тухайн үед УИХ-ын гишүүн С.Ганбаатарт тус хороог "даргалах хүсэл" байсан. Тэрбээр өөрөө өөрийгөө дэвшүүлсэн боловч "тодорч" чадаагүй билээ. Харин өдгөө нүүрсний сонсгол явуулах түр хорооны гишүүнээр сууж буй.
Орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн нүүрс олборлолт, худалдан авах ажиллагаа зэргийн талаар нээлттэй сонсгол явуулж эхэлмэгц С.Ганбаатар гишүүний гэр бүлийн хүн буюу Б.Тунгалагийн хувьцаа эзэмшдэг гэх компанийн нэр эхний өдөр дуудуулав.
Тодруулбал, "Нүүрс"-тэй ямар ч холбоогүй хэмээн мэлзсэн ч Тавантолгой ХК нь дараах хоёр байдлаар нүүрс олборлох ажлыг явуулдаг талаар шинжээч дурдсан юм. Үүнд:
- Өөрийн техник болон худалдан авагч компанийн ажиллах хүчээр нүүрс олборлолт
- Гэрээт туслан гүйцэтгэгчийн оролцоотой өрөмдлөг өрөмдлөг тэслэгээ, хөрс хуулалт, хөрс тээвэр, овоолгын үл ажиллагааг гүйцэтгэдэг байна.
Тухайлбал, Болор-Аграмба ХХК 2014-2021 оны хооронд 4,593,6 мянган метр куб хөрсний ажил гүйцэтгэж 22,8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Тус комданитай нэгдмэл сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүү Ж.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нарыг тус, тус нэрлэсэн юм.
Түүнчлэн сонсголын үеэр дурдагдсан 2018 оны зургадугаар сарын 7-нд байгуулагдсан гэх "Ворлд плас файв" ХХК-д С.Ганбаатарын хамаарал бүхий хүн буюу түүний эхнэр Б.Тунгалаг 18 хувийг хувьцаа эзэмшигч байжээ. Эл компани нь онлайн худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх, худалдааны зуучлал, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
"Байжээ" гэх нь учиртай. Чухамдаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь ард түмний дунд "Босоо" хочтой, чамгүй сайн дүртэй нэгэн. Гэвч өдгөө зууны луйвар шахуу цард гарч буй нүүрсний хулгайн сонсголын эхэнд нэрээ дуурсгаад авлаа.
Тэрбээр "Онлайн худалдааны компани байгуулж байсан нь үнэн. Ямар ч нүүрстэй холбоогүй. 2018 он гэдэг чинь би УИХ гишүүн байгаагүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэдэн найзуудтайгаа нийлж амьдралаа бодохоор юм хийж байсан. Жил, хоёр сарын өмнө энэ компаниас биднийг татан буулгах хүсэлтийг өгсөн. Гэтэл одоо болтол хэрэгжүүлэхгүй байгаа юм билээ" хэмээн өөрөөсөө "эвтэйхэн зайлуулав" гэв.
Хэдхэн сарын өмнө нүүрсний хулгайчдыг илчлэхээр тэргүүн эгнээнд гүйхийн хүслэн болж байсны ард "эхнэр" нь байв уу? Чухам юунд нүүрсний хэрэг ид яригдаж эхэлсэн тэр хугацаатай компаниас гарах өргөдөл бичсэн хугацаа нь таарчхав гэдэг сонирхолтой.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)