Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний удаагийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шинжлэн судлах юм. Өнөөдрийн сонсголд нийт 168 гэрчийг дууджээ. Үүнээс газар олголт сэдвийн хүрээнд 39 гэрчийг дуудсан байна.
Сонсголын эхэнд нүүрсний орд газрын газар олголттой холбоотой шинжээчийн дүгнэлтийг сонсож байна.