Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос "Democracy rising women-Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн идэвхи, оролцоо, санал санаачлагыг нэмэгдүүлэх нь" уулзалт боллоо. Энэ үеэр тус намын тэргүүн дэд дарга С.Баярцогт үг хэллээ. Түүний мэдээллээс онцлох таван эшлэлийг хүргэж байна.
БАРИМТ 1
Жендер бол эмэгтэйчүүдийн асуудал биш. 2005 онд Монгол Улсад жендерийн үндэсний хороог манай Засгийн газар анх санаачлан байгуулсан. Жендерийн үндэсний хороог Ерөнхий сайд нь ахалдаг. Хүйсийн зохистой харилцааг бүхий л түвшинд гаргана гэдэг асуудлыг гаргаж тавьж байлаа. Үүнийг н.Мөнхтуяа гишүүн хуулийн төсөл болгосон хүн.
БАРИМТ 2
Манай намаас нэр дэвшиж сонгогдсон 15 эмэгтэй гишүүний 13-тай нь би хамт ажиллаж байсан. Энэ 15 эмэгтэй жендерийн квотоор орж ирээгүй. Эрчүүдтэй ижилхэн, адил тэнцүү нөхцөлтэйгөөр өөрсдийн хүч хөдөлмөр, мэдлэг боловсрол, мөнгө төгрөгөө зориулаад орж ирсэн. Энэ бол дараа дараагийн үеийнхний бахархал, үлгэр дууриалал болох ёстой.
БАРИМТ 3
Өнөөдөр Ардчилсан нам бодлогоо тодорхойлж байна. Бид төрийн бодлогоос өмнө явна. Төрийн бодлогын хувьд 2024 онд УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30 болгож байгаа. Энэ бол өндөр мэт санагдаж байгаа.
Манай нам 2024 онд 40 болгоё гэдэг саналыг тавьсан. Энэ саналын үр дүнд 2028 онд эмэгтэйчүүдийн квот 40 болно. Энэ бол зөвхөн нэр дэвших эрхийн квот юм. Харин сонгогдох баталгаа нь биш.
БАРИМТ 4
2032 онд Ардчилсан үндсэн хууль батлагдсаны 40 жилийн ой болно. Энэ үед жендерийн харьцааг 50,50 хувь болгоно. Үүнийг ардчилсан нам санаачилж, хуульчилна. Үүнд эмэгтэйчүүд бэлэн байх ёстой.
БАРИМТ 5
Хамгийн анхны ардчилсан үндсэн хууль батлагдсанаас хойш хамгийн анхны эмэгтэй сайдыг ардчилсан намаас тавьсан. Дараа нь хууль зүйн байнгын хорооны даргаар эмэгтэй гишүүнийг тавьж байсан. Бид 2012 онд олонх болоод Засгийн газрын эмэгтэй гишүүдийг ихээр оруулж ирсэн. Өндөр, хариуцлагатай албан тушаалуудад манай эмэгтэйчүүд манлайлагч, боловсролтой боловсон хүчнийхээ хувьд манай намын удирдлагад байсан. Ардчилсан нам эмэгтэйчүүдийг эмэгтэй гэдгээр нь биш чадалтай, боловсролтой, мэдлэгтэй гэдгээр нь өндөр албан тушаалд тавьдаг байсан.
Сэтгэгдэл (3)