Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол эхэллээ. Сонсголын эхэнд “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шинжлэн судлах юм. Өнөөдрийн сонсголд нийт 22 гэрчийг дуудсанаас мэдэгдэх хуудас хүлээн авсан нь 17, холбогдож чадаагүй 5 гэрч байгаа юм.
Уг сонсголд УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ гэрчээр оролцож, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Тавантолгой ХК-ийн байр Эрдэнэс Тавантолгойн лицензийн талбай дээр байгаа. Үүнийг нүүлгэн шилжүүлэхээр зургийг нь гаргаад өчнөөн зүйл хийсэн. Гэтэл ЗГХЭГ-аас үүнийг дэмжээгүй. Үүнийг маш хурдтай өөрчлөх ёстой. Өмнөговьчууд өөрсдийн нутагт амьдарч болохоо байчихсан байгаа. Үүний тод жишээ бол Тавантолгой ХК-ийн байр.
Шинжээчдийг буруутгахгүй. Гэхдээ 2004 оноос хийгдэж буй хөрс суулгалт дээр гаднын компани орж чадахгүй, орвол коипани алдагдалтай ажиллана. Үнэ нэмэх юм бол компани алдагдалтай ажиллана.
Би олон компанитай хамааралтай байгаадаа баярлаж байна. Өмнөговь аймгийн иргэдтэй нийлж хадгаламж зээлийн хоршоо байгуулах оролдлогууд л хийж байсан. Шинжээч нар зарим хоршоог дутуу оруулсан байна. "Шанх Амазон сан" гэж бий. Би Өмнөговь аймгийнхаа эмэгтэйчүүдийг өндөр, цагаан сайхан хүүхнүүд гэж боддог. Амазон гаралтай байх гэж үздэг. "Шанх Амазон" хэмээн аймгийнхаа бүсгүйчүүдийн боловсролд анхаарах санг байгуулсан. УИХ-ын гишүүд хүртэл цаашид надтай хамааралтай болох нь байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (12)