Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол эхэллээ. Сонсголын эхэнд “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шинжлэн судлах юм. Өнөөдрийн сонсголд нийт 22 гэрчийг дуудсанаас мэдэгдэх хуудас хүлээн авсан нь 17, холбогдож чадаагүй 5 гэрч байгаа юм.
Уг сонсголд УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ гэрчээр оролцож, түр хорооны гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Нүүрсний сонгсол бол Монгол Улсын ирээдүйн хөгжилд зайлшгүй хувь нэмэр үзүүлэх онцгой үйл явдал юм. 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт 25 гишүүн тогтоолын төсөл өргөн мэдүүлж байсан. Энэ хүрээнд нүүрсний сонсгол явуулах эрхзүйн орчин бүрдсэн. Монгол Улсын гадаад экспортын 93 хувийг уул уурхай бүрдүүлдэг. Үүний 89 хувийг Өмнөговь аймгийн уурхайнууд бүрдүүлдэг. Өмнөговьчууд төсвийн хамгийн бага хөрөнгө оруулалт хийлээ гэж хэзээ ч гоншигнож байгаагүй. Бид гадна, дотнын хөрөнгө оруулалтад хэзээ ч хориг тавьж байгаагүй. 2004 оноос Монгол Улсын нүүрсний экспортыг энэ уурхай эхлүүлсэн. Тэр үед нүүрс үнэгүй байсан.
Нүүрсийг үнэд хүргэх, Монголын эдийн засгийг тэлэх асуудлыг орон нутгийн Тавантолгой, Өмнөговьчууд хийж чадсан. Үүгээр би бахархдаг. Өмнөговь аймаг хоёр байтугай таван УИХ-ын гишүүнтэй байх ёстой.
Энэ ажлууд дотор гүтгэлгийн шинжтэй зүйл их байна. Нэг нэгнийхээ нэрийг барж, нэг нэгнийгээ муулж Монгол хөгжих юм уу. Би шалгалтыг бүгдийг нь зөвшөөрч байгаа. Шинжээчдийн дүгнэлт бол ор үндэсгүй гүтгэлэг. Намайг олны өмнө худалч, хулгайч болгох гэсэн үйлдлээ анхаарах хэрэгтэй. Би энэ насандаа худлаа ярьж, хулгай хийгээгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)