УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "ЦХХХ-ын сайдын оруулж ирж буй хуулийг яаралтай журмаар хэлэлцэж, хэвлэн нийтлэх эрх чөлөөг илүү баталгаатай болгох ажлыг хийх ёстой гэж үзлээ. Тодорхой байгууллага мэдээллээ зариг.мн сайтдаа нийтэлдэг. Нөгөө талаасаа хэдэн сая хүн тухайн мэдээллээр өөрсдийгөө хангадаг.
Хууль хяналтын байгуулага нэг хүний хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаах нь буруу ч хааж болно. Гэхдээ тэр хүн л үүнд хандах, нийтлэх эрхийг хаана уу гэхээс биш тухайн редакцын сэтгүүлчид болон тухайн сайтыг уншдаг уншигчдын эрх ашгийг хааж болохгүй.
Бидний энэхүү байр сууринд сэтгүүлчид болон МСНЭ сэтгэл хангалуун байсан гэдгийг хэлье" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)