УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдлаа. Энэ үеэр С.Чинзориг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Амбулаторийн үзлэгийн 5.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа. Томуугийн тархалт идэвхжлийн түвшинд байгаа учир сургуулийн амралтыг өөрчлөх, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах нөхцөл байдал үүсээгүй.
Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан зэрэг эрсдэлт бүлгийн хүн амын 89.8% вакцинжуулалтад хамрагдсан байна.
Эрүүл мэндийн байгууллагуудад эм тариа тасалдаагүй. Эмнэлгүүд эм, тарианы 30 хоногийн нөөцтэй байна.
ЭХЭМҮТ, Яармагийн 300 ортой эмнэлэгт резидент эмч нар болон АШУИС-ийн төгсөх курсийн 90 оюутанд, хоол, унааны зардлыг өгч туслахаар ажиллуулж байна" гэв.