"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтын шинжлэх судлах сонсголын эхний үе шат эхэллээ. Өнөөдрийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл авч байна.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: -51 хувийг эзэмшдэг Өмнөговь аймгийн иргэдийн төлөөллийг 49 хувийн төлөөллөөс томилж байхдаа юу бодож байв?
Өмнөговь аймгийн Л.Батчулуун: "Тухайн үед асуудал яаж гарч байсныг санах юм алга. Хурлын протокол тэмдэглэлд тодорхой байгаа байх. Өнөөдрийн хүртэл 51 хувийн эрх эзэмшигч ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсаар ирсэн. Иргэдийнхээ төлөө ИТХ ажилласаар ирсэн. Ноогдол ашиг, эдийн засгийн үр дүнг Өмнөговь аймагтаа хэрхэн шингээх, иргэдийн төлөө ямар бодлого барьж ажиллах вэ зэргээр бодож ирсэн. Өнөөдрийг хүртэл ашигтай, сайн ажиллаж ирсэн байгаа" гэж хариуллаа.