Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол эхэллээ. Сонсголын эхэнд “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шинжлэн судлах юм. Өнөөдрийн сонсголд нийт 22 гэрчийг дуудсанаас мэдэгдэх хуудас хүлээн авсан нь 17, холбогдож чадаагүй 5 гэрч байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гэрчээс асуулт асуулаа.
Тэрбээр “Тавантолгой” ХК 2022 онд 2,5 сая тонн нүүрс олборлож, 330 тэрбумын ашигтай ажилласан байна. Энэ онд хэчнээн тонн нүүрс экспортолж, хэр ашигтай ажиллахаар байна вэ" гэв.
Түүний асуултад “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Артаг хариуллаа.
Тэрбээр "2023 оны уурхайн олборлолтын үйл ажиллагаа хэвийн явж байна. Бизнес төлөвлөгөөгөөр энэ онд нүүрс олборлолтыг 3 сая тоннд хүргэнэ, ашгийг өмнөх жилийнхээс дутаахгүй байх үүрэгтэй. Энэ оны эхний хагаст борлуулсан нүүрс Ганц мод боомтод хүргэсэн нь өнгөрсны оныход хүрээгүй. Биржээр арилжаалах, нөхцөл, үнэ ханш, худалдан авагч нарын сонирхол гээд олон зүйлээс шалтгаалсан" гэв.
Д.Батчулуун